Бурханы Өвч ЗэвсэгЗагвар
Сайн хүмүүст “Муу Өдөр” тохиолддог
Сүнслэг өвч зэвсэг бол "муу өдөрт" эсэргүүцэн зогсоход бидэнд туслах хааны хувцас юм. Муу өдөр хэнд ч тохиолдож болно. Сайн хүмүүст ч ялгаагүй. Муу өдөр зөвт хүмүүст ч ирж болно. Энэ бүх зүйлс бүтэлгүйтлээр эхэлж болно. Та магадгүй цөхөрсөн байж болно. Тэр үедээ та эргэн тойронд тань болж буй зүйлс таны бодож байгаагаас илүү сүнслэг гэдгийг санах хэрэгтэй. Заримдаа танд тулалдах хүч байхгүй мэт санагдаж болох ч таны хийх зүйл бол босоод зогсох юм.
Босон зогс!
Та Бурханы өвч бүрэн зэвсгийг өмссөн гэдгээ санах үед энэ муу "өдрүүд" биш харин муу өдөр байх болно. Энэ бол амлалт. Муу өдөр төгсөхөд Бурханы нигүүлслээр дүүрэн шинэ өглөө эхлэх болно.
Чөтгөр "муу өдөр дуусахгүй үргэлжлэх болно", "Чи бүтэлгүйтсэн, бүрэн ялагдсан, чиний амьдралд юу ч бүтэхгүй" гэж шивнэж болох юм. Таны хариу үйлдэл "Чи бол худалч! Энэ бол чиний урхи, энэ муу өдөр, муу хүмүүсээр дамжуулан намайг унагах гэж байна. Гэвч чи загалмай дээр ялагдсан. Энэ өдөр би өөрийн байр суурин дээр бат зогсож, чиний эсрэг сөрөн зогсож байна". Дараагийн өглөө бүр өөр, шинэ байх болно гэдгийг би чамд хэлж байна. Муу өдөр төгсөх болно. Юм бүхэн цаг хугацаатай!
Бурхан бидэнд муу өдрөөс зайлсхийхийн тулд сүнслэг өвч зэвсэг өгөөгүй, харин бидний амьдралд тохиолдсон бузар муу өдрүүдийн улмаас муу хүмүүс болохоос зайлсхийхэд туслахын тулд өгсөн. Муу өдөр нь муу долоо хоног, муу сар, муу жил, бүр муу амьдрал болж хувирахгүйн тулд Бурхан сүнслэг өвч зэвсгийг бидэнд өгсөн.
Чөтгөрийн стратеги муу өдрөөр дамжуулан биднийг муу хүн болгох юм. Гэвч Бурхан бидэнд гарц өгсөн: Түүний өвч зэвсэг. Бурханы өвч зэвсэг биднийг муу өдрөөс урьдчилан сэргийлэхэд биш харин биднийг муу хүн болохоос хамгаалдаг. Энэ нь муу өдөр сунжрахыг хязгаарлана. Муу өдөр ирэх үед бүү сандар.
Хааны нөмрөгөө өмс.
Ялалтын байр суурин дээрээ итгэлээр бат зогс.
Авралаа хүлээн авч, буруутгалыг эсэргүүц.
Зөвтгөлийг мэдрэхгүй үедээ Христийн зөвтгөлийг өөр дээрээ тунхагла.
Үйл явдал зөрчилдөж байсан ч Бурханы Үгийн үнэнийг тунхагла
Эргэлзээн дундаа ч ойлолтоос хол давах амар тайвныг тунхагла
Өөрийн мэдрэмжийг биш Бурханы Үгийг тунхагла.
Ийм хандлага нь муу өдрийн сүнслэг хандлагыг хэрхэн өөрчлөхийг хараад та гайхах болно. Дайсан дайрах болно. Харин та дайснаас байр сууриа буцаан авах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.
More