Бурханы Өвч ЗэвсэгЗагвар

Armor of God

7-с 5 дахь өдөр

Энэ нь ялах тухай биш, харин бат зогсох

Сүнслэг өвч зэвсгийн амин чухал хэрэглээ бол тулаанд ялах биш, харин ялалтаа хадгалахад хэрэглэх юм. 

Таны сүнслэг өвч зэвсэг Христийн аль хэдийн ялсан ялалтад таныг бат зогсоход хэрэглэгддэг. Энэ нь муу нэгний ширүүн буруутгалыг баттай эсэргүүцэн зогсоход тань тусална. 

Энэхүү үнэний талаар Библид хэлэхдээ бид энэхүү харанхуй ертөнцийн захиргагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг ялалтын байр сууринаас тулалддаг хэмээсэн. 

Бид ялахын төлөө тулалддаггүй; Ялалтаас ялалт руу тулалддаг. Бурханы өвч зэвсгийн гол зорилго бол тулалдах биш, харин Христийн ялалтад бат зогсох юм. Ялалтын байр сууринаасаа бүү хөдөл, бат зогс. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Armor of God

Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Владимир Савчук-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.vladimirsavchuk.com/

Холбоотой төлөвлөгөө унших