Бурханы Өвч ЗэвсэгЗагвар

Armor of God

7-с 2 дахь өдөр

Зэмлэлийн малгай нь Авралын дуулга

Бид аврагдсан гэдэгтээ итгэж, аврагдсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр авралын дуулгыг өмсөнө. Бид Есүсийн нигүүлслээр итгэлээр аврагдсан. Авралын бэлэг нь биднийг Бурханы хүүхдүүд болгодог. Ариун Сүнсээр бидний дунд оршин буй Тэр бидэнд тэнгэрт байр бэлдэж байгаа. 

Бид авралын дуулгыг өмсөх ёстой. Энэ нь чөтгөрийн дайралтаас бидний оюун бодлыг хамгаалах, авралын байнгын бэлэн байдалд амьдрах юм. Итгэгч нар авралын дуулгатай ч ихэвчлэн зэмлэлийн малгай өмсчихдөг. Тэдний оюун бодол буруутгал болон ичгүүрээр дүүрэн төдийгүй тэдний амьдрал авралаа алдчих вий гэсэн айдас дунд байдаг. Гэхдээ аврал Есүс дотор байгаа бөгөөд таны аврал найдвартай. 

Авралыг оюун бодолдоо өмсөгтүн. Ичгүүр, буруутгал, айдсын малгайг бүү өмс; авралыг өмс. Хэн ч Түүний гараас таныг хулгайлж чадахгүй. Бурханы уур хилэнгээс аврал биднийг хамгаална. Харин бид авралын дуулгыг өмссөнөөр чөтгөрийн дайралтаас хамгаалагдана. Села. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Armor of God

Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Владимир Савчук-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.vladimirsavchuk.com/

Холбоотой төлөвлөгөө унших