Бурханы Өвч ЗэвсэгЗагвар
Хүмүүстэй бүү тулалд
Бид Бурханы өвч зэвсгийг өмсөөд мах цусны эсрэг тэмцэлдээгүй гэдгээ санах хэрэгтэй. Энэ нь юу гэхээр бид хүмүүстэй дайн хийгээгүй. Паул бидэнд: бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш гэдгийг сануулсан. Бие махбодын эсрэг тэмцэлдээд сүнслэг тулаанд ялах боломжгүй.
Бурхан биднийг сүнслэг тулаанд ялагч байхаар тосолсон ч хүмүүстэй маргалдах тал дээр бол үгүй. Бид хүмүүстэй хэрүүл маргаан хийхээр дуудагдаагүй. Чөтгөр бидний биш тулаанд биднийг татан оролцуулах гэдэг. Хүмүүстэй бүү тулалд. Муу нэгэн биднийг ахан дүүстэй маань тэмцэлдүүлэх гэж дайрдаг ингэснээр бид түүнтэй тулалдахаа мартчихдаг. Бурханы дуудаагүй тулаанд оролцож өөрийн тосолгоог дэмий бүү үр.
Сүнслэг ертөнцөд ялалт байгуулахын тулд анхаарлаа төвлөрүүлж, хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Тэдгээр тулаанууд нь хэчнээн сонирхолтой байсан ч хамаагүй.
Танд энэ төлөвлөгөө таалагдсан уу? Энд дарж номыг бүтнээр нь үзнэ үү Fight Back(Moving from Deliverance to Dominion). Get this book on Amazon or download it for free on my website.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан итгэл, зөвт байдал, аврал, үнэн ба амар тайвныг агуулсан Бурханы өвч зэвсгийг танилцуулах болно. Эдгээрийг бий болгох шаардлагагүй харин шууд өмсөх хэрэгтэй. Энэхүү өвч зэвсгээр Бурхан итгэгч хүн бүрийг хангасан. Итгэгч хүн бүрд Бурханы өвч зэвсэг байгаа бөгөөд харамсалтай нь зарим нь өмсдөггүй. Өвч зэвсгийг өмсөхгүй бол мэдээж үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.
More